Булган аймаг
Биеийн тамир спортын газар
Мэдээ, мэдээлэл
ИНФОГРАФИК: "Токио 2020" олимпод манай улсаас хэдэн тамирчин оролцох вэ
2020-02-02

Одоогоор чөлөөт бөхөөр С.Батцэцэг, Т.Тулга, буудлагаар О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, хөнгөн атлетикчдаас марафоны төрлөөр Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, байт харваагаар Б.Отгонболд, сагсан бөмбөг /эмэгтэй 3x3/ гэсэн таван төрөлд 13 тамирчин “Токио 2020” олимпийн эрх авчээ.
Мөн Э.Содномпилжээ пара пауерлифтинг, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа пара таеквондо, З.Ганбаатар пара буудлага, Н.Мөнхбаатар пара байт харвааны төрлөөр тус тус “Токио 2020” паралимпийн эрх халааслаад байг дурдахгүй байхын аргагүй.Жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондоо цаашлаад эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг 3х3 төрлөөр олимпийн эрх авах боломжтой байгааг дуулгахад таатай байна.ОУ-ын Олимпийн хорооноос тавдугаар сард “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрх бүхий тамирчдыг Монголын Олимпийн Хороонд хүргүүлэх ба манай тал баталгаажуулснаар, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах тамирчдыг зарлана.Коронавирусын улмаас олимпийн эрхийн олгох тэмцээнүүд хойшлогдоод буй.
Тухайлбал Ухань хотод болох байсан “Токио 2020” зуны олимпийн Ази-Номхон далайн орнуудын боксын эрх олгох тэмцээн ирэх сарын 03-11-ий өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод болно.Мөн энэ сарын 13-19-ний хооронд Узбекстан улсын, Ташкент хотод Монгол тамирчид “Хүндийг өргөлтийн” олимпийн эрхийн төлөө хүч сорино.
Жүдо бөх сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй “Парисын их дуулга” энэ сарын 09-нд эхэлнэ гээд спортод хайртай бидэнд уйдах завгүй өдрүүд айсуй.
Сонирхуулахад “Рио 2016” олимпийн наадамд есөн спортын 43 тамирчин өрсөлдсөн нь манай улсын хувьд хамгийн олон спортын төрлөөр олимт оролцсон тохиолдол болсон. Энэ тоог давтах, бүр давуулах ч боломж бий. Учир нь түүхэндээ анх удаа багийн спортоор Монголчууд олимпийн эрх авсан билээ.
Эх сурвалж: news.gogo.mn