Булган аймаг
Биеийн тамир спортын газар
Мэдээ, мэдээлэл
Оны шилдэг ажилчид
2019-12-31

Булган аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Улиран одож буй 2019 онд ажил үйлсээрээ манлайлан, амжилт үзүүлсэн дараах иргэд аймгийн шилдэг ажилтнаар шалгарлаа.
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан: Мягмаржамцын Бат-Орших – аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч:
- Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан Жадамбын Хатансэлэнгэ – Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын - Нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн
- Хууль хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан: Баасансүрэнгийн Ананд – Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч
- Шилдэг санхүүч: Очирбатын Сайнзаяа – Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч
- Боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан: Гаравсүрэнгийн Туяа – Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч
- Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан: Балдангийн Энхчимэг – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм зүйч
- Нийгмийн халамж хамгаалал, нийгмийн бүлгүүдийн байгууллагын шилдэг ажилтан: Нямсүрэнгийн Батжаргал – Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга
- Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан: Гомбын Отгонбаяр - ЭБЦТС ТӨХК-ийн Булган салбарын ахлах инженер
- Үйлдвэр үйлчилгээний салбарын шилдэг ажилтан: Нарангэрэлийн Баасанжаргал - Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн дарга
- Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан: Эрдэнэхүүгийн Бүжинлхам - Хутаг-Өндөр сумын “Бялхам үндэс” ТББ-ын тэргүүн
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан: Бямбаагийн Энхбаяр - Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономич
- Байгаль орчны салбарын шилдэг ажилтан: Дорлигийн Баярмаа - НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ойн төслийн 2-р шатны орон нутгийн зохицуулагч