Булган аймаг

Биеийн тамир спортын газар

Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн спортын наадмыг Булганчууд тэргүүллээ

2019-10-30

Манай аймгийн хүүхдүүд 22 алт, 22 мөнгө, 14 хүрэл нийт 58 медальтайгаар тэргүүн байранд шалгарч, анхдагч манлайлагчдын өлгий Булган нутгийнхаа нэрийг дуурсгалаа.Монголын хүүхдийн спортын наадам нь өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортоор хичээлүүлэх, тэдгээрийн бие бялдарыг чийрэгжүүлэх болон алдартай тамирчдын залгамж халааг бэлтгэх, эрүүл өрсөлдөх чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа зохиогдож ирсэн түүхтэй. Энэхүү наадмаас одоогийн олимп, тив дэлхийн олон алдартнууд төрөн гарсан билээ. Наадам: 1999, 2003, 2007, 2011, 2015 онуудад тус тус зохиогджээ.Спортын наадамд бэлтгэсэн нийт багш, дасгалжуулагчид, тамирчин хүүхдүүд болон Биеийн тамир, спортын газрын хамт олонд нийт Булганчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, улам оргилсон амжилт хүсье. Тус наадамд оролцсон тамирчид, дасгалжуулагч багш нарыг аймаг орон нутгийн зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм.

Бусад мэдээ
1